Skip to content

Японд автомат жолоодлоготой ачааны машин

2025.09.05 Блог

Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд автомат жолоодлоготой ачааны машин ашиглан хол зайд тээвэр хийж эхэлжээ.Токиогийн автомат жолоодлогын систем хөгжүүлэгч “T2”, “Sagawa Express” зэрэг таван томоохон ложистикийн компани оролцож байна. Ибараки дахь туршилтын талбай дээр хийсэн танилцуулгын үеэр ачааны машин II түвшний автомат жолоодлогын тусламжтайгаар явж байгааг харуулжээ. Энэ түвшинд жолооч нь машины бүхээгт байх боловч жолооны хүрдэнд хүрдэггүй.

Тээврийн хэрэгсэл цагт 70 км хурдалж, тахир замыг автоматаар туулж, эгнээ солихын тулд хурдаа сааруулсан байна. Ачааны машиныг Токио болон Нагояг холбосон Томей хурдны замд өнгөрсөн сараас хойш долоо хоногт ойролцоогоор тав орчим удаа ашиглаж байгаа ажээ. Мөн Токио, Осака зэрэг Канто болон Кансай бүсүүдийн хооронд ачаа тээвэрлэж байна.Төслийн одоогийн шатанд жолооч машины бүхээгт байсаар байх бол IV түвшний жолоочгүй ачааны машиныг 2027 он гэхэд арилжааны зориулалтаар ашиглахыг зорьж байгаа ажээ.

(Эх сурвалж https://www2.sagawa-exp.co.jp,https://montsame.mn)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс