Японы “Nintendo” компанийн “Switch 2” хэрэглэгчдийн гарт

2025.06.09 Блог

Японы “Nintendo” компанийн “Switch 2” хэрэглэгчдийн гарт хүрлээ. Урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгаа энэхүү төхөөрөмж нь компанийн ашиг орлогыг өсгөх нь дамжиггүй байна.

Энэ жил дэлхий даяар 15 сая ширхэг төхөөрөмжийг борлуулахаар төлөвлөж байна. “Nintendo” дөрөвдүгээр сард мэдэгдэхдээ, урьдчилсан захиалгын тоо таамаглалаас давсныг дурдаад, Японд худалдаанд гаргасны дараа уг консолийг хожих сугалаанд 2.2 сая орчим хүн оролцсоныг мэдээлжээ.

Энэхүү шинэ төхөөрөмж нь анхны “Switch”-ээс хоёр дахин их пиксель бүхий том дэлгэцтэй бөгөөд зурагтнууд дээр 4K форматыг дэмждэг бөгөөд шинэ консолийн хамт “Mario Kart World” тоглоомоо танилцуулжээ. Үнийн хувьд Nintendo Switch 2 + Mario Kart™ World Bundle - $499.99 MSRP*, Nintendo Switch 2 - $449.99 MSRP* юм байна.

“Switch” нь 150 сая гаруй ширхэг борлогдсоноор “Nintendo”-гийн хамгийн их борлуулалттай консолиудын тоонд зүй ёсоор багтсаар ирсэн.

(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.nintendo.com/)

Холбоотой мэдээлэл general.posts

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Вэб сайт хөгжүүлэлт

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

График дизайн

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Үнийн санал авах

Цэс