Японы сүлжээ дэлгүүрийн бүх ажилд роботуудыг бүрэн нэвтрүүлэхээр
Японы хамгийн том сүлжээ дэлгүүр "Seven-Eleven" ажиллах хүчний хомсдолыг арилгах, дэлгүүрийн ажлыг оновчтой болгох зорилгоор роботуудыг туршилтын журмаар Токио дахь салбараас эхлээд байна.
Роботууд дэлгүүрийн ундаа, согтууруулах ундааны тавиуруудыг дүүргэх ажил хийж байна. Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар борлуулалтын мэдээлэлд үндэслэн ямар бүтээгдэхүүнийг нөөцлөх шаардлагатайг тогтоож байгаа бөгөөд энгийн хүн долоо хоногт 10 цаг зарцуулж хийдэг ажлыг хөнгөвчилж байгаа юм байна.
Шал, цонх цэвэрлэх ажлыг хийж буй роботууд ч байна. Түүнчлэн өөрөө тооцоо хийх хэсэгт виртуал кассчин гаргасан бөгөөд үйлчлүүлэгч виртуал ажилтантай ярилцсанаар алсаас тусламж авч, тооцоогоо өөрөө хийнэ.
Энэ мэтчилэн өдөр тутмын ажилд роботууд ашигласнаар нийт хийх ёстой ажлын 20-30 хувийг хөнгөвчилнө. Цаашид сүлжээ дэлгүүрийн бүх ажилд роботуудыг бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна.
(Эх сурвалж https://news.mn, https://diamond-rm.net)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт