“Intel” компанийн хувьцааны 10 хувийг худалдаж авах хэлэлцээр
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа чип үйлдвэрлэгч “Intel” компанийн хувьцааны 10 хувийг худалдаж авахаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд хэлэлцээрийн дагуу засгийн газрын буцалтгүй тусламжийг “Intel”-ийн хувьцаагаар солих ажээ.
Энэхүү алхам нь “Nvidia”, “Samsung”, “TSMC” зэрэг компаниудтай хиймэл оюун ухааны технологид зориулсан чипийн зах зээлд өрсөлдөхөд нь “Intel”- д тус дөхөм болох юм.
Өнгөрсөн долоо хоногоос яригдах болсон энэхүү хэлэлцээр нь АНУ-ын Охайо муж улсад үйлдвэрлэлийн томоохон төв байгуулахад нь “Intel”-д туслах зорилготой бөгөөд АНУ дахь үйлдвэрлэл, технологио хөгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Трампын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж мэдэгджээ.
Саяхан Японы хөрөнгө оруулалтын “Softbank” компани Интелийн 2 тэрбум ам.долларын хувьцааг худалдаж авна гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа “Intel”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид мягмар гарагт ойролцоогоор 7 хувиар өссөн байна.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.bbc.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт