Skip to content

iPhone үйлдвэрлэгч компани цахилгаан авто машин

2025.08.27 Блог

Америкийн “Apple” компанийн iPhone гар утсыг үйлдвэрлэгч “Foxconn” компани Японы “Mitsubishi Motors” компанийн цахилгаан авто машинуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. Гэрээний дагуу хамтарсан компани Тайваньд “Mitsubishi”-гийн авто машины загварыг зохион бүтээж, үйлдвэрлэнэ. Компаниуд шинэ загвараа ирэх оны эцэс гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү гэрээ нь “Foxconn”-ы хувьд эрчимтэй хөгжиж буй, өрсөлдөөн ихтэй цахилгаан машины салбарт байгуулсан анхны томоохон гэрээ бөгөөд “Mitsubishi” зэрэг Японы авто машин үйлдвэрлэгчид Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк, Европын зах зээлд Хятадын компаниудтай ширүүн өрсөлдөж байна.Шинэ машинуудыг “Foxconn” болон Тайванийн авто машин үйлдвэрлэгч “Yulon Motor”-ын хамтарсан үйлдвэр болох “Foxtron” үйлдвэрлэх ажээ. “Foxtron” нь загвар дизайн, үйлдвэрлэлийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинэ загварын авто машиныг 2026 оны хоёрдугаар хагаст Австрали, Шинэ Зеландын зах зээлд гаргах төлөвтэй байгаа юм байна. “Foxconn” бол дэлхийн хамгийн том электрон хэрэгслийн үйлдвэрлэгч бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь дунд “Apple” зэрэг томоохон технологийн компаниуд багтдаг. Харин “Mitsubishi Motors” бол “Nissan” болон Францын авто машин үйлдвэрлэгч “Renault”-ын эвслийн түнш юм.

(Эх сурвалж https://montsame.mn, https://www.seattletimes.com)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс