Skip to content

Криптовалютыг алттай адил үнэ цэнтэй болгоод байна гэж CNBC мэдээлжээ

2025.10.03 Блог

Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод /шатдаун/ буй энэ үед биткоины үнэ 116 000 ам.доллароос дээшилж өслөө. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй үед биткоиныг найдвартай хөрөнгийн хувиар үзэж эхэлсэн нь уг криптовалютыг алттай адил үнэ цэнтэй болгоод байна гэж CNBC мэдээлжээ.“Binance” биржийн мэдээллээр, лхагва гарагт биткоины үнэ 3.1 хувиар өсөж, 116 628.33 ам.долларт хүрсэн байна. АНУ-ын парламент болох Конгресс ирэх санхүүгийн жилийн төсвийн хуулийг аравдугаар сарын 1-ний дотор баталж чадаагүйн улмаас шатдаун болжээ. Тус улсын засгийн газрын үйл ажиллагаа 2019 оноос хойш анх удаа зогсож байна. Засгийн газрын ажил түр зогссоны улмаас 750 мянга орчим төрийн албан хаагч амралтаа авч, АНУ-ын төсөв өдөрт 400 сая долларын алдагдал хүлээнэ. АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчид "Obamacare" гэж нэрлэдэг эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог татварын хөнгөлөлтүүдийг сунгахыг шаардаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд удахгүй хүрэхгүй бол “маш олон хүн”-д төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг танана гэж мэдэгджээ. Биткоины үнэ өссөн нь хөрөнгө оруулагчдын бодол өөрчлөгдөж байгааг харуулж байна. Одоо тэд уг криптовалютыг улс төрийн тогтворгүй байдлын үед найдвартай хөрөнгө гэж үзэх боллоо гэж CNBC бичжээ.

(Эх сурвалж https://montsame.mn)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс