Skip to content

"Kuiper" төслийнхөө эхний хиймэл дагуулуудыг "Amazon" компани сансарт хөөргөлөө

2025.05.01 Блог

Флорида муж улсын Канаверал хошуун дахь сансрын хөлгийн буудлаас даваа гарагт орон нутгийн цагаар 19:00 цагт "United Launch Alliance" (ULA) компанийн "Atlas V" зөөгч пуужингаар "Kuiper" төслийнхөө эхний хиймэл дагуулуудыг "Amazon" компани сансарт хөөргөж, 27 хиймэл дагуулыг тойрог замд гаргасан байна.

Ирэх жилүүдэд тус компани нийт 3236 хиймэл дагуулыг дэлхий орчмын нам тойрог замд (590, 610, 630 км-ийн өндөрт) гаргахаар төлөвлөжээ.

Хиймэл дагуулын энэхүү сүлжээ нь нэг секундэд 400 мегабит хүртэлх хурдтай (1 Гбит/с ба түүнээс дээш хүртэл нэмэгдүүлэх боломжтой) өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг үзүүлэх юм.

“Project Kuiper бол нам тойрог зам дахь Amazon компанийн хиймэл дагуулын сүлжээ юм. Энэхүү төсөл нь дижитал тэгш бус байдлыг арилгах, интернэт сүлжээнд холбоход хэцүү бүс нутгуудад хурдан бөгөөд хямд өртөгтэй өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой" гэж тус компани 2023 онд хэрэглэгчийн терминалын туршилтын загваруудыг танилцуулахдаа мэдэгдэж байв.

Хиймэл дагуулуудыг хөөргөснөөр тус комапни "Starlink" төдийгүй хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч бусад оператортай өрсөлдөх өрсөлдөөнд албан ёсоор орлоо.

Тус компани 6750 гаруй хиймэл дагуулыг тойрог замд оруулаад бөгөөд дэлхийн 5 сая гаруй хүнд үйлчилж байна.

(Эх сурвалж https://montsame.mn, https://www.geekwire.com)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс