Мета компани дэлхийг хэрсэн хамгийн урт кабелийн сүлжээг далайн усан доогуур байгуулах төсөл
Фэйсбүүкийг эзэмшдэг Мета компани дэлхийн хамгийн урт далайн усан доорх кабелийн сүлжээг байгуулах төсөл эхлүүлж байгаагаа зарлажээ. Энэхүү сүлжээ нь АНУ, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил улсууд болон дэлхийн бүс нутгуудыг хооронд нь холбох төсөл юм байна. Төслийн хүрээнд 50.000 км урт шилэн кабель татахаар төлөвлөж байна. 24 салаа утастай шилэн кабель нь мэдээлэл дамжуулах өндөр багтаамжтай тул тус компанийн хиймэл оюун ухааны төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, дижитал оролцоог сайжруулж, бүс нутгуудад технологийн хөгжлийн боломжийг нээх болно гэж Мета компани мэдэгджээ. ( Эх сурвалж ikon.mn)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт