Skip to content

Mobile world congress 2025

2025.03.11 Блог

1. 20 минут нарны гэрэлд тавиад л бүтэн цагийн бичлэг үзэх цэнэгээ нөхөх зөөврийн компьютер гарсныг мэдсэн үү?  

Meta, Google болон бусад эрүүл мэнд, санхүүгийн мэдээллүүдийг тань ашиглан танд туслах гар утсан дээрх хувийн туслахтай байвал ямар вэ?

Тэгвэл мэдээллийн технологи, үүрэн холбооны олон улсын хамгийн том цугларалт болох Mobile World Congress 2025-ийн зочдыг гайхшируулсан, хүлээлтээс давсан технологийн салбарын шилдэг 5 нээлтийг танилцуулж байна.

2. 3D дүрслэл нүдний шил ашиглах шаардлагагүй болжээ

RedMagic Gaming Laptop 3D загварын нөүтбүүк нь нэмэлт нүдний шил зүүх шаардлагагүйгээр 3D тоглоом тоглох технологийг танилцууллаа. Нүдний хөдөлгөөнийг секундэд 90 удаагийн давтамжтайгаар хянах камерууд болон хүний тархины тусламжтайгаар 4К нягтаршил бүхий дүрслэлтэй 3D эффектийг үүсгэх юм.

3. Монголд нэвтэрсэн ухаалаг сүлжээний систем

Энэхүү олон улсын цугларалтаар зөвхөн бүтээгдэхүүн, төхөөрөмжөөс гадна харилцаа холбоо, технологийн салбарын шинэ нээлт, амжилттай системүүдийг мөн онцолдог. Mobile World Congress 2025 арга хэмжээнд манай улсаас Юнител групп дэлхийн 54 улсын топ 100 гаруй оператор ашигладаг AUTIN системийг Төв Азийн бүс нутагт анх удаа амжилттай нэвтрүүлснийг онцолж, сайн туршлагаар тодруулжээ. Тодруулбал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдэд ухаалаг, үр ашигтай, илүү найдвартай үйлчилгээг хангах сүлжээний хяналтын системийг нэвтрүүлжээ.

Юнител группийн AUTIN системд хийсэн сайжруулалтыг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж, OTF арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Digital Transformation Innovation Contest 2024"-т “AUTIN-Outstanding Network Operations Award” шагналыг хүртжээ.

4. Камерын дурантай утас

Realme болон Xiaomi брэндүүд камерын дуран суурилуулах боломжтой гар утаснуудыг танилцууллаа. Realme брэнд утасны ар талд байрлах биет холбоосыг ашиглан бүх төрлийн толин тусгалгүй дуранг суурилуулах боломжтой байхаар загварчилсан бол Xiaomi брэнд утастайгаа соронзоор суурилуулж, лазер линкээр холбогдох өөрсдийн дуранг давхар танилцуулсан юм.

Эх сурвалж https://gogo.mn/

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс