Neuralink компани хүний бодлыг бичвэр болгодог чип

2025.09.25 Блог

Америкийн "Neuralink" компани хүний бодлыг текст болгон хөрвүүлэх технологийн туршилтыг ирэх сард хийхээр төлөвлөж байгаа тухай Bloomberg агентлаг мэдээлжээ. Туршилтад хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс сайн дураар оролцох бөгөөд тэдний тархинд "Neuralink"-ийн чипийг суулгаж, хиймэл оюуны тусламжтайгаар бодлыг нь цахилгаан дохионд хөрвүүлэн гадны төхөөрөмж рүү дамжуулах туршилт хийхээр төлөвлөжээ. Ирээдүйд ийм чипүүд нь хүн бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлэхээс илүү хурднаар бодол санааг нь уншдаг болно гэжээ.

"Neuralink"-ийн суулгацууд нь мэдрэл доройтлын өвчтэй, тархинд нь цус харвасан хүмүүст зориулагдсан ажээ. Ийм өвчтөнүүд бодож чаддаг ч амаа хөдөлгөн үг хэлж чадахгүй байх тохиолдол байдаг.

Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан хүмүүс бодлын хүчээр компьютерыг удирдан текст бичиж, интернэтээр харилцаж, түүгээр барахгүй видео тоглоом тоглож сурсан гэж үүсгэн байгуулагч Илон Маск өнгөрсөн долоодугаар сард ярьсан ажээ.Тэрбээр мөн биеийн хөдөлгөөнөө удирдаж, хөдөлж чадахгүй болсон өвчтөнүүдийг "Tesla Optimus" роботуудтай холбож, биеийн үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой болгохоор төлөвлөж байгаа талаараа ч бас ярьсан байна.

(Эх сурвалж https://montsame.mn, https://tech.hindustantimes.com)

Холбоотой мэдээлэл general.posts

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Компанийн веб сайт хөгжүүлэлт

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

График дизайн

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Үнийн санал авах

Цэс