Skip to content

OpenAI компани ChatGPT-ийн хэрэглээний бодит байдалтай холбоотой судалгааны тайланг нийтэллээ

2025.09.16 Блог

АНУ‑ын OpenAI компани, Харвардын их сургуультай хамтран, “ChatGPT”-ийн хэрэглэгчийн жинхэнэ хэрэглээг судалсан дүнг 9-р сарын 15-нд танилцууллаа. Тус судалгаа нь 1.5 сая орчим чатны мэдээллийг анализ хийсэн бөгөөд ашиглагчид хэн бэ, юунд ашиглаж байна вэ, хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдэг зүйлсийг илрүүлсэн байна.

ChatGPT-ийн хэрэглэгчдэд зориулсан төлөвлөгөөний (Үнэгүй, Plus, Pro) долоо хоногийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо (WAU) нь 2022 оны 11-р сард анх нээгдсэнээс хойш 2025 оны 9-р сар хүртэлх хугацаанд дараах графикаар тасралтгүй өссөн байна.

Үйлчилгээ эхэлснээс хойш ердөө 1 жилийн дотор хэрэглэгчдийн тоо 100 саяыг давж, 2025 оны 7-р сар гэхэд 700 сая хэрэглэгч хүрсэн нь дэлхийн насанд хүрсэн хүн амын ойролцоогоор 10%-тай тэнцэж байна.

Судалгааны дүнгээс үзэхэд, ChatGPT хэрэглэгчдийн дунд эрэгтэй, эмэгтэй нэртэй хэрэглэгчдийн ялгаа багассан бөгөөд 2025 оны 7-р сарын байдлаар “эмэгтэй нэртэй” хэрэглэгчдийн хувь 52%-д хүрсэн байна.

Мөн доод болон дунд орлоготой орнууд (нэг хүнд ногдох ДНБ нь 10,000 – 40,000 ам.долларын хооронд байдаг орнууд)-д ChatGPT-ийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж, хиймэл оюун ухаан (AI)-ийн хэрэглээ зөвхөн өндөр орлоготой улс орнуудад хязгаарлагдахгүй, өргөн хүрээнд түгэн дэлгэрч байгааг харуулжээ. Энэ нь орлого болон бүс нутгийн ялгаа багасч, тэгш хүртээмж нэмэгдэж байгааг илтгэнэ.

(Эх сурвалж https://www.itmedia.co.jp/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс