Самсунг компани Теслад зориулж чип үйлдвэрлэнэ
Өмнөд Солонгосын технологийн томоохон компани болох “Samsung” Америкийн цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Tesla” компанид зориулан бичил схемийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх урт хугацааны гэрээ байгуулжээ.
Гэрээний үнийн дүн нь 16.5 тэрбум ам.доллар бөгөөд 2033 оныг дуустал хэрэгжинэ.
"Samsung" компани бичил чипийн зах зээлд байр сууриа алдаж буй энэ үед “Tesla”-тай энэхүү шинэ гэрээг байгуулж байна. Тус компанийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаагаас шалтгаалан гэрээт үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй байгаа Тайванийн TSMC компанитай харьцуулахад бичил электроникийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх хүчин чадлаа бүрэн ашиглах хэмжээний захиалга авч чадахгүй байгаа юм. Эдгээр компани мөн 2 нанометрийн хэмжээтэй чип үйлдвэрлэх технологид шилжих бэлтгэл ажлаа хангаж байна.
(Эх сурвалж https://montsame.mn/mn, https://en.shiftdelete.net/tesla-and-samsung-to-collaborate/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт