Технологийн салбарын тэрбумтнууд Nvidia компанийн хэчнээн чипийг эзэмшдэгээрээ өрсөлдөж байна
Технологийн том компаниуд тус тусын төсөлд Nvidia компанийн чипүүдийг ашилахын тулд уралдан авцгаадаг болсон бол одоо эзэд нь хэдэн чиптэйгээрээ гайхуулан өрсөлддөг болжээ. Саяхан Мета компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулахдаа Марк Зукерберг "Бид Llama 4 хэлний загвараа сургахад 100.000 аас дээш тооны H 100 график процессороос бүрдсэн буюу өмнө нь хэний ч хэлж байгаагүй олон тооны процессороос бүрдсэн кластер ашиглаж байгаа" гэж мэдэгджээ.
Илон Маск бас үүнээс үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны стартап xAI нь Grok чатпотыг сургахад Nvidia компанийн 100.000 ширхэг H 100 чипээс бүрдсэн систем ашиглаж байгаа талаараа бахархан ярьж байсан. Тэрбээр энэ системээ дэлхий дээр байгаа хамгийн хүчирхэг хиймэл оюун ухааны сургалтын систем гэж магтсан билээ.
(эх сурвалж айконоос)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт