Тооцооллыг 100 сая дахин хурдан хийж чадах квант компьютер
Практик бодлогуудыг бодож чадах бүрэн хэмжээний жинхэнэ квант компьютер ойрын 5-10 жилийн хугацаанд бий болно хэмээн Google корпорациас тэрбээр Дубай хотод болсон засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр мэдэгджээ. Квант компьютер нь ердийн супер компьютеруудтай харьцуулахад тооцооллыг 100 сая дахин хурдан хийж чадах боловч түүний ажиллагаа нь тогтворгүй, хөргөхөд маш хүчтэй төхөөрөмж шаардлагатай байгаа юм байна. Гэхдээ квант технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байгаа бөгөөд тооцооллын асар их хүчин чадлыг ашиглах бизнесийн зах зээл ирээдүйд бий болох төлөв харагдаж байгаа ажээ.Хамгийн хүчтэй супер комьютерууд Орчлон ертөнц оршин буй цаг хугацаатай тэнцэхээр хугацаанд бодох математикийн бодлогыг Google-ийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн квант машин 5-хан минутанд бодож чадсаныг тус компани 2024 онд мэдэгдэж байв.
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт