Skip to content

Trend Micro нь кибер аюулгүй байдлын шилдэг компани гэдгээ баталж эхлээд байна

2025.02.19 Блог

Trend Micro 18-ны өдөр 2024 оны 12-р сард дуусах санхүүгийн жилийн нэгдсэн санхүүгийн тайлангаа зарлаж, өмнөх үеийнхээс 3.2 дахин их цэвэр ашиг нь 34.3 тэрбум иен болжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн эцсийн ашгийн анхны өсөлт юм. Кибер халдлага улам боловсронгуй болж сервер, бизнесийн компьютер гэх мэтийг хамгаалдаг аюулгүй байдлын нэгдсэн программ хангамжийг сайн гүйцэтгэлтэйгээр хийж чадсан.

Энэхүү компани нь кибер аюулгүй байдлын шилдэг компани гэдгээ баталж эхлээд байна. Санхүү хариуцсан захирал Махендра Неги борлуулалтын хэмжээ 10%-иар нэмэгдэж 272.6 тэрбум иен болсон нь 12 дахь жилдээ тасралтгүй өссөн үзүүлэлт юм.

Аюулгүй байдлын нэгдсэн програм хангамж нь гүйцэтгэлийн драйвер юм. Энэ нь дата өгөгдөл, клоуд, сүлжээ, оффисийн бизнес хэрэглээний компьютер, цахим шуудан, ID зэрэг терминалууд гэсэн зургаан төрөл үрүү онилдог. Энэ нь кибер халдлагаас сэргийлээд зогсохгүй ердийн бус эрсдэлийг ч илрүүлдэг.

1988 онд байгуулагдсан Trend Micro-ийн гол бүтээгдэхүүн нь вирусны эсрэг программ хангамж "Virus Buster" бөгөөд дэлхийн зах зээлд томоохон байр суурийг эзэлж чадсан. Улам боловсронгуй болж буй кибер халдлагад хариу арга хэмжээ авахын тулд тус компани 2021 оноос хойш удирдлагын нөөцөө нэгдсэн хэлбэрт шилжүүлээд байна.

Кибер халдлагын улмаас учирч байгаа хохирол их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд халдлагын арга, зам нь олон янз болж нарийсч байна. Цахим шуудангийн хавсралтад хортой програм агуулсан халдлага, вэб сайтын сул талуудыг (алдаа) ашигладаг халдлага их байна

Global Information судалгааны фирм дэлхийн кибер аюулгүй байдлын зах зээл 2030 онд 456.3 тэрбум ам.доллар болж, 2023 оныхоос бараг хоёр дахин өснө гэж таамаглаж байна. (Эх сурвалж https://www.nikkei.com оос)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс