Skip to content

Weaving the Future – Toyota Woven City

2025.10.01 Блог

Тоёота Мотор компани Фужи уулын бэлд Woven City нэртэй төсөл хот хэрэгжүүлж, Тоёотатай холбоотой 300 орчим хүн амьдрахаар болж байгаа гэнэ.Цаашдаа хотын талбайг 294,000 хавтгай дөрвөлжин метр болгон тэлэх төлөвлөгөөтэй бөгөөд 2000 гаруй хүн амьдрах юм байна.Woven by Toyota inc компанийн дэд ерөнхийлөгч Тоёота "Би нийтийн дэд бүтэц, тээврийн системийг холбосноор аюулгүй, тайван нийгмийг бий болгохыг хүсэж байна" гэж мэдэгджээ.

Тоёотагийн цахим сүлжээн дээр "Бид хөдөлгөөнийг дахин тодорхойлж байна. Бид хүмүүс, бараа бүтээгдэхүүн, мэдээлэл болон эрчим хүчний хөдөлгөөнийг сайжруулснаар хөдөлгөөний өнөөгийн байдлыг сорьж, өөрчилж байна. "Амьд лаборатори", "Хүн төвтэй" болон "Тасралтгүй хөгждөг хот" гэсэн гурван үндсэн үзэл баримтлал дээр төвлөрөн, Woven City нь бидний “Хүн бүрийн сайн сайхны төлөө” уриаг хэрэгжүүлэх хөдөлгөөний туршилтын талбар болж өгдөг.

Бид ирээдүйн хөдөлгөөний төлөө гэсэн нийтлэг зорилготой олон төрлийн хүмүүсийг нэгтгэж, хамтран бүтээх, хөгжүүлэх, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах ажлыг хийдэг. Нийгмийн дэд бүтэц, хөдөлгөөн, хүмүүсийн энэ огтлолцол нь шинэ технологийг бодит амьдралтай төстэй орчинд өдөр тутмын амьдралд турших, оршин суугчид, зочид, зохион бүтээгчид харилцан үйлчлэх онцгой боломжийг бүрдүүлдэг" гэж нийтэлсэн байна.

(Эх сурвалж https://www.woven-city.global, https://ikon.mn)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс