Хятадын цахилгаан автомашины "Бурхны нүд" нэртэй жолоочийн туслах систем
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "BYD" компани ихэнх загварууддаа жолоочийн туслах дэвшилтэт системийг нэмжээ. Тодруулбал, "Бурхны нүд" нэртэй жолоочийн туслах системийг 10 мянган ам.доллараар хямд үнэтэй бүх загварт ашиглах боломжтой болов. Энэ шийдвэрийн дараагаар "BYD"-ийн хувьцаа 4 хувиар өсч дээд амжилт тогтоожээ.
Тус компани нь ирэх гурван жилийн хугацаанд өндөр түвшний ухаалаг жолоодлого нь суудлын бүс, аюулгүйн дэр зэргийн нэгэн адил автомашины чухал бүрэлдэхүүн хэсэг болох болно гэжээ.
"Бурхны нүд" системийг автомашины навигацид туслах зорилгоор 2023 онд анх нэвтрүүлсэн. Гэхдээ зөвхөн 30 мянган ам.доллараас дээш үнэтэй загваруудад л санал болгож байжээ.
"BYD" өдгөө борлуулалтаараа дэлхийд зургадугаарт жагсч байна. Харин Хятадад үйлдвэрлэгдсэн нийт цахилгаан автомашины борлуулалтын 32 гаруй хувийг эзэлж байна. (Эх сурвалж news.mn)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт