Хятадын технологийн компани робот таксины үйлчилгээгээ энэ онд Европт нэвтрүүлэх гэж байна
Хятадын технологийн “Baidu” компани “Apollo Go” робот таксины үйлчилгээгээ энэ онд Европт нэвтрүүлж бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.
Ирэх саруудад “Apollo Go” Швейцарт салбараа нээх гэж байна. “Apollo Go” нь Бээжингийн захын дүүрэг болон Хятадын бусад хотод автомат жолоодлоготой такси үйлчилгээ үзүүлдэг.
Уг үйлчилгээг Дубай, Абу-Даби болон Хонконгт туршилт явуулж байгаа бөгөөд робот таксинуудыг жолоочтой, жолоочгүй зэрэг туршилтын олон үе шатыг дамжсаны дараа үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрдөг байна.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://technologymagazine.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт