Skip to content

Хиймэл оюун ухааны дэвшилтэт функцүүдээр тоноглосон шинэ S25 Edge

2025.05.13 Блог

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани өнөөдрийг хүртэл худалдаанд гаргасан гар утаснуудаасаа хамгийн нимгэн загвараа танилцууллаа. Хиймэл оюун ухааны дэвшилтэт функцүүдээр тоноглогдсон энэхүү загварыг өндөр үнэтэй гар утасны зах зээл дэх гол өрсөлдөгч “Apple"-аас урьтаж гаргажээ.

“S25 Edge” загвар нь өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг, ялангуяа илүү авсаархан гар утас хэрэглэхийг эрмэлздэг 20-30 насны хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилготой ажээ. “Хэрэглэгчдийн хүсэлт тодорхой байсан – тэд өндөр үзүүлэлтүүдтэй хэрнээ илүү нимгэхэн, авч явахад авсаархан гар утастай болохыг хүсэж байсан” гэж “Samsung” мэдэгджээ. Иймээс эд ангиудыг нимгэн болгохын тулд бүтцэд нь өөрчлөлт хийсэн байна.

“S25 Edge” тавдугаар сарын 23-наас Өмнөд Солонгост, 30-наас АНУ-д худалдаанд гарна гэж “Samsung” мэдэгдсэн бөгөөд 30 орчим улсад худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

“Counterpoint Research” судалгааны фирмийн мэдээлснээр ухаалаг утасны борлуулалтаараа дэлхийд тэргүүлжээ.

(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.androidheadlines.com/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс