Хиймэл оюунаар бүтсэн моделийн зураг нийтэлсэн Vogue

2025.09.17 Блог

Хиймэл оюун ухаанаар бүтсэн моделийн зураг анх удаа нийтэлсэн Vogue сэтгүүл олны эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд хуудасны буланд “Моделийг хиймэл оюун ухаанаар бүтээв” гэсэн бичигтэй байх аж.

Энэ нь Guess брэндийн сурталчилгааны нэг хэсэг байсан ба Seraphinne Vallora маркетингийн фирм хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.

Vogue сэтгүүлд AI модель нийтлэгдсэн нь редакцид хамааралгүй байсан бөгөөд загварын салбарт хиймэл оюун ухаан ашиглах нь загвар өмсөгчдийг ажилгүй болгохын зэрэгцээ гоо сайхны бодит бус стандартыг өөгшүүлнэ гэж зарим шинжээчид үзэж байгаа ажээ.

Тухайн “модель” нь өөгүй төгс, бор болон шаргал үстэй ба брэндийн зуны коллекцийн судалтай макси даашинз, цэцгэн хээтэй хувцас өмссөнөөр Vogue сэтгүүлд дүрслэгдсэн байна.

(Эх сурвалж gogo.mn, https://edition.cnn.com)

Холбоотой мэдээлэл general.posts

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Вэб сайт хөгжүүлэлт

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

График дизайн

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Үнийн санал авах

Цэс