Skip to content

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд

2025.08.19 Блог

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр эсгэж байгаа хэрэглэгчид нь хүүхдүүд мөн эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ.

“Google”-ийн эзэмшдэг “YouTube”-ээс гадна “Instagram”, “TikTok” зэрэг нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийг насанд хүрэгчдэд зориулсан контентоос хамгаалж байгаа эсэх талаарх хяналт шалгалтад өртөж буй энэ үед хиймэл оюуныг ашиглаж байна.

Машин сургалт гэж нэрлэгддэг хиймэл оюун ухааны хувилбарыг үзсэн дүрс бичлэгийн төрөл, хаяг нээснээс хойших хугацаа зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэн хэрэглэгчдийн насыг тодорхойлоход ашиглах ажээ. “Бид энэ аргыг бусад зах зээлд хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүн сайтай байсан” гэж тэрбээр нэмж хэллээ.

Нас тооцоолох загвар нь хэрэглэгчийн насыг тооцоолох технологийг сайжруулсан гэж “YouTube” мэдэгджээ. Технологийн фирмийн мэдээлснээр, “YouTube” өөрсдийг нь насанд хүрээгүй гэж үзвэл тухайн хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэх бөгөөд ингэснээр зээлийн карт, селфи зураг эсвэл иргэний үнэмлэхээр өөрийн насыг баталгаажуулах боломжийг олгоно. Нийгмийн сүлжээний платформууд "хүүхдүүдийг хамгаалж чадахгүй байна" гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн билээ.

Австралид удахгүй хэрэгжиж эхлэх нийгмийн сүлжээний тухай шинэ хуулийн дагуу 16-гаас доош насны хүүхдүүдийг “YouTube”-д нэвтрэхийг хориглоно гэж салбарын сайд өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Ирэх 12 дугаар сарын 10-наас хэрэгжих уг хууль нь нийгмийн сүлжээний платформуудад тавьсан дэлхийн хамгийн хатуу шаардлагуудын нэгд тооцогдож байна. Энэхүү хуулийг бусад улс орнууд анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үүнтэй төстэй хоригийг хэрэгжүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж байна.

(Эх сурвалж https://montsame.mn/,https://www.bbc.com/news/technology-47408969)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс