Жинхэнэ үлэг гүрвэлийн арьсны шинж чанарыг агуулсан арьсыг ургуулжээ
“The Organoid”, “Lab-Grown Leather” компаниуд, “VML” креатив агентлагтай хамтран үлэг гүрвэлийн хиймэл арьс гарган авснаа танилцуулжээ.
Эл технологийн үндэс нь 1998 онд АНУ-ын Монтана муж улсаас олдсон тираннозаврын чулуужсан үлдэгдлээс гарган авсан уургийн фрагмент бөгөөд судлаачид мөхөж үгүй болсон үлэг гүрвэлийн холбогч эдийг ашиглан нийлэгжүүлсэн ДНХ бүхий эсүүдийг үүсгэснийхээ дараа жинхэнэ үлэг гүрвэлийн арьсны шинж чанарыг агуулсан арьсыг ургуулсан байна.
Уг материал нь маш бат бөх удаан эдэлгээтэйгээс гадна бүрэн задардаг ба энэ материалаар хийсэн цүнхнүүд энэ онд худалдаанд гарах төлөвтэй байна. Загварын ертөнцийг гайхшруулаад байна.
(Эх сурвалж https://montsame.mn/, https://www.vml.com/)
Холбоотой мэдээлэл general.posts
Блог
Starlink-ийн хүчин чадал 100 дахин нэмэгдэх боломжтой
Starship пуужингийн технологид тулгуурлан ойрын гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлэхийг зорино
Блог
Америкийн “Apple” компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай
Блог
Японы анхны эмэгтэй ерөнхий сайд, технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт