Skip to content

Америкийн OpenAI компани хиймэл оюун ухааны дэд бүтцээ дэлхий даяар өргөжүүлсээр

2025.06.12 Блог

Америкийн OpenAI компани хиймэл оюун ухааны дэд бүтцээ дэлхий даяар өргөжүүлэх зорилтын хүрээнд Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон.

Тус компанийн стратегийн бодлого хариуцсан ахлах ажилтан Жейсон Квоны хэлснээр, OpenAI нь Өмнөд Солонгост салбар нэгжээ байгуулж, тус улс дахь анхны оффисоо Сөүлд нээхээр төлөвлөж байна. “Манай дараагийн олон улсын оффис Сөүлд байх болно” гэж Ж.Квон Сөүлд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлээд, Сөүл дэх оффис нь Токио, Сингапурын дараах Ази дахь гурав дахь салбар болно гэдгийг дурджээ.

Хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботын оператор компани сүүлийн жилүүдэд Парис, Брюссель, Сингапур, Лондон, Даблин, Токио зэрэг томоохон хотуудад 11 шинэ оффисоо нээсэн байна. Өмнөд Солонгосын зах зээлд албан ёсоор нэвтрэхээсээ өмнө OpenAI нь Kakao, Krafton, SK Telecom зэрэг Өмнөд Солонгосын компаниудтай хиймэл оюуны технологи, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байжээ.

Өмнөд Солонгос нь ChatGPT-гийн хэрэглэгчид болон OpenAI-ын платформуудыг ашигладаг хөгжүүлэгчдийнхээ тоогоор эхний 10 орны тоонд багтдаг ажээ. Ялангуяа ChatGPT-гийн төлбөртэй хэрэглэгчдийн тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт ордог байна.

(Эх сурвалж https://montsame.mn/, https://myexeed.com/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс