Skip to content

Японы компани шатаар өгсдөг цахилгаан тэргэнцэр худалдаанд

2025.04.09 Блог

Японы “Lifehub Inc” гарааны компани хэрэглэгчдэд шатаар өгсөх, буух, галт тэрэг, автобусанд бусдын тусламжгүйгээр суух боломжтой цахилгаан тэргэнцрийг 2026 онд худалдаанд гаргахаар болжээ. Мөн урсдаг шатаар зорчдог загварыг бүтээхээр төлөвлөж байна.

Тус компанид зохион бүтээсэн тэргэнцэр нь хавтгай гадаргуу дээгүүр явах дөрвөн дугуйтайгаас гадна шат болон налуу, тэгш бус газраар явах зориулалттай гинжит замтай ажээ. “Avest” хэмээн нэрлэсэн уг тэргэнцэр нь 40 хэмийн налуу шатаар өгсөх, буух үед суудлын өнцгийг тохируулдаг бөгөөд бүтэн цэнэгээр 40 км зайг туулах чадалтай байна.

Энэхүү тэргэнцэртэй төстэй шатаар авирах тэргэнцрүүд хэдийн худалдаанд гарсан боловч тэдгээрийн ихэнх нь хойшоо харан өгсдөг гэж “Lifehub” мэдэгджээ. Тус компани 1.5 сая иен буюу 10 мянган ам.долларын үнэтэй 50 ширхэг тэргэнцрийг эхний ээлжид худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Японд цахилгаан тэргэнцрийг борлуулалтын татвараас чөлөөлдөг.

Токиод төвтэй тус компани мөн хэрэглэгчдэд бусдын тусламжгүйгээр урсдаг шатаар зорчих боломжтой шинэ тэргэнцрийг бүтээж байгаа нь дэлхийд анхны ийм тэргэнцэр болно гэж мэдээлжээ.

“Lifehub” нь “Avest” тэргэнцрийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настнууд, гэмтэж бэртсэн хүмүүст зориулан санал болгохын зэрэгцээ худалдааны төв, томоохон дэлгүүр гэх зэрэг газруудад ашиглах зориулалтаар худалдаанд гаргахаар төлөвлөж байна гэсэн байна. (Эх сурвалж https://montsame.mn/)

Манай үйлчилгээ

Манай үйлчилгээ

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Вэб сайт хөгжүүлэлт

Компани, байгууллагын нүүр царай, борлуулалт, хэрэглэгтэй харилцах хүчирхэг хэрэгсэл болох вэб сайт хийх үйлчилгээ

Онлайн худалдааны сайт хөгжүүлэлт

Таны бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар дамжуулан худалдах болон захиалга авах үйл ажиллагааны онлайн худалдааны вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Вэбэд суурилсан систем хөгжүүлэлт

Компани багууллагын гадаад болон дотоод үйл ажиллагааг хялбар болгох, зардал бууруулах, алдааг багасгах, үйл ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий систем хөгжүүлэлтийн үйлчилгээ.

График дизайн

Бид вэбсайтын график дизайны өвөрмөц шийдлүүдийг санал болгодог. Лого, вэб баннер, дүрслэл зэргийг хэрэглэгчдэд ээлтэй, таны брэндийн онцлогт нийцсэн байдлаар зохион байгуулна.

SEO – Хайлтын системд оновчтой болгох

Бид таны вэбсайтыг хайлтын системд (Google, Bing гэх мэт) илүү харагдахуйц болгохын тулд SEO-ийн орчин үеийн аргачлалуудыг ашиглан оновчтой болгож, органик хайлтаар илүү их зочид татах боломжийг бүрдүүлнэ.

Вэб сайт шинэчлэл арчилгаа

Бид таны вэбсайтыг тогтмол шинэчилж, сайжруулалт хийж, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг. Шаардлагатай үеийн шинэчлэлт, функционал нэмэлтүүд, алдааг засварлах замаар таны сайтын үйл ажиллагааг үргэлж хэвийн, шинэчлэгдсэн байлгахад тусална.

Үнийн санал авах

Дараах формыг бөглөнө үү. Бид танд ажлын хоёр хоногийн дотор үнийн санал илгээх болно.

Цэс